Sunday, November 19, 2006

madaa

НӨХӨН СОНГУУЛЬ-МИНИЙ СЭТГЭГДЭЛ.УИХ-ын 46-р тойргийн нөхөн сонгууль энэ оны 8-р сарын сүүлээр ХӨВСГӨЛ аймагт болсон юмаа.Энэ сонгуульд 7 намын жинхэнэ цусгүй тулааны талбар болсон ХӨВСГӨЛчүүд бүтэн са рын турш Архи,тамхи,шоу,сонин,плакат,мөнгө,бэлэгний урсгалд хөвж,айл бүрээр сүлжилдэн давхилдах машин мотоциклийн хөлөөр босох тоос шороо шар хөшиг татуулна.Би Арбулаг сумын Сүмбэр багт АН-ийн ухуулагч болж,гэрээ барин галаа асааж,тугаа хатган дуугаа дуугаа тавьж хэрдээ догь төвхнөв.Сар гэдэг их хугацаа л гэж бодож байлаа.Гэвч надад гэрээ санах зав гараагүйдээ.Энэ сонгуулиар МАХН хэзээ ч дундаршгүй мөнгөтэй,хэнийг ч худалдаж авах башир аргатай гэдгээ харуулсан даа.Бүтэн 7 хоног архи тарааж,дараа нь 10000,бас дараа нь30000₮ тарааж,сонгуулийн өдөр 5000₮ тарааж эхэлснийг уйгагүй ажиглалтаар илрүүлж зогсоосондог.Сонгуулийн дүн-Бидний зүтгэл талаар болсонгүй.Сүмбэр багтаа ялалт байгууллаа.Би энэ хугацаанд сонгуулийн менежментээр магистрийн ажил эхэлсэн гэж бодож байна.би эндээс О.Энхсайханы монголын ардчилалд хийсэн асар том гавьяаг олж харсан.Эцэст нь ардчиллын төлөө саналаа өгсөн"СЭРҮҮН ГЯЛААД" нутгийнхандаа баярлалаа.Би худлаа хэлээгүй ,бид олуулаа болон ирж та бүхнийхээ хүсэмжилж байсан бүхний ард гарч УЛСАА МАНДУУЛНА ДАА

No comments: